Thursday, November 15, 2012

Эрүүл зөв хооллолт гэрийн нөхцөлд зохистой хоолох нь


 Зохистой хоол нь хүний амьдралын эрчим хүч гэж хэлж болно. Таны өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс нь таны зарцуулсан энергид тохирох хэмжээний чанартай, шим тэжээл сайтай аль болох олон нэр төрлийн байвал эрүүл мэндэд ашигтайгаар нөлөөлдөг.

Энэхүү зөвөлгөө нь Монгол хүн өдөр тутам чухам юуг, ямар хэмжээтэй эдэлж хэрэглэхэд зохистойг хана, унь, тоононы нэрэн дотор нэр төрлөөр нь ойлгомжтойгоор дүрслэн үзүүлж байна. Монгол хүний өдөр тутмын зохистой хоол нь таван гол нэрийн хүнсний бүтээгдхүүн, гурван цагаан гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Таван гол нэрийн хүнсний бүтээгдхүүнд: Будаа-гурил, Max, Хүнсний ногоо, Жимс, Сүү-цагаан идээ орно. Эдгээр нь таны биед бүгд л хэрэгтэй бөгөөд нэг бүлгийг нөгөөгөөр нь орлуулж болохгүй. Гурван цагаанд өөх тос, давс, элсэн чихэр орно.

Будаа-гурилын бүлэг
Гэрийн хамгийн өргөн хэсэг болох хананд гурил будаа, гоймон талх, боорцог зэрэг хүнс орох бөгөөд бараг таны хоногийн хоолны бараг тал хувь нь энэ бүлгийн хүнснээс тогтдог. Будаа гурил нь нийлмэл нүүрс ус ба амин дэм, эрдэс бодис, эслэг , уураг илчлэгийн гол их үүсвэр нь болдог.
Анхаарах нь:
- Аль болох бүдүүн ширхэгтэй 2-р гурил хивэгтэй гурлаар хийсэнг хүнс, хальсыг нь цэвэрлээгүй үр тариа, гурвалжин, хөц будааг хэрэглэж занших
- Аль болох элсэн чихэр тос өөх багатай бүтээгдэхүүн сонгох
- Төрөл бүрийн амтлагч талхний түрхлэгийг бага хэрэглэх нь зохистой.

Хүнсний ногооны бүлэг
Хүнсний ногооны бүлэг нь мах, махан бүтээгдхүүнтэй нэгэн түвшинд гэрийн хананы дээд хэсэгт дүрслэгджээ. Энэ нь хүний хоол тэжээлд чухал байр суурийг эзэлдэг. Хүнсний ногоонд навчит, навчгүй, үндэст болон бусад ногоо хамаарна. Хүнсний ногоо нь эслэг, төрөл бүрийн амин дэм, ялангуяа С, А аминдэм, фолийн хүчил, кальци, кали, төмөр зэрэгэрдэс, өмөн үүгээс урьдчилан сэргийлдэг өвөрмөц бодисыг агуулдаг.
Анхаарах нь:
- Ногоо болон улбар шар өнгөтэй хүнсний ногоо, ногоон навчит ногоонууд, ногоон сонгино, шар лууван, шар манжин зэргийг байнга хэрэглэж хэвших
- Хүнсний ногоог түүхий хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэж үздэг ба хэт болгохоос зайлсхий.
- Та өдөрт чанасан төмс, шар лууван, улаан лууван, шар манжин, өргөст хэмх, улаан лоолийг нэг нэгийг идэж хэвших нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Махны бүлэг
Max, махан бүтээгдхүүн нь гэрийн хананы дээд хэсэгт байна. Үүнд төрөл бүрийн малын мах, борц, дайвар бүтээгдхүүн, жигнэсэн мах, төрөл бүрийн лаазалсан махан болон загасан бүтээгдхүүн, хиам, зайдас, загас, өндөг, самар хамаарна. Эдгээр нь уураг Витамин В бүлгийн амин дэм, төмөр, цайр, зэрэг хүнд маш чухал хэрэщээтэй тэжээлийн бодисыг агуулдаг. Ялангуа өөх тосыг ихээр агуулна.
Анхаарах нь:
- Хэрэглэж заншсан таван хошуу малын махнаас гадна гахай, загас, тахиа, шувууны махыг хэрэглэж хоолны нэр төрлийг олшруулах
- Аль болох өөх багатай тураг махыг хэрэглэх нь эрүүл мэндэд илүү ач холбогдолтой
- Лаазалсан хүнсний бүтээгдхүүн нь ходоодны бактери үүсгэх тул бага хэрэглэх, түүнээс зайлсхийх
- Та өдөрт дээр дурьдсан махны төрлөөс 100 гр, 1 аяга самар хэрэглэх нь биеийн эрдэс, уургийг бүрэн нөхнө.